main logo
Hero Image

News detail

Logistics Weekly news 01/07/2025
news

6-р сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 47 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 500TEU буюу 250 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

Мөн өнгөрөгч 6-р сард Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 1000 чингэлэг тээвэрлэгдсэн байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 15 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 5-10 хоногт тээвэрлэгдэж байна. Улаанбаатар хотын гаал​ийн хяналтын талбайд нийт 1156 чингэлэг байгаагаас: Ачаатай: 810, Хоосон: 346 чингэлэг байна.​

2025 оны Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдтэй холбоотойгоор: Замын-Үүд хилийн боомт 2025 оны 7-р сарын 11-ний өдрөөс 15-ний өдөр хүртэл түр хугацаагаар хаагдана.

2025 оны 7 сарын 1 өдөр

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо